Төгсөгчидтэйгээ уулзав
Хууль сахиулах их сургуулийн харьяа Ахлагчийн сургуулиас захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах үүднээс “Төгсөгчидтэй уулзах анхдугаар аян” зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер болон ахлагч бүрэлдэхүүнд ажиллаж буй төгсөгчдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
й
Уулзалтад Ахлагчийн сургуулийн удирдлага, багш, алба хаагчдаас гадна ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, хотын бүсийн хорих ангиудын ээлжийн дарга, хянагч, тоо бүртгэлийн туслах ажилтан зэрэг нийт 20 гаруй алба хаагч оролцож, Ахлагчийн сургуульд сурсан мэдлэг чадвар нь ажилтай нь хэрхэн уялдаж байгаа талаар өөрсдийн санал бодлоо солилцож, цаашид сургалтад анхаарах асуудлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.
вд
Ахлагчийн сургуулийн захирал, Цагдаагийн хурандаа Г.Ганбаатар болон тус сургуулийн сургалтын багийн алба хаагчдын зүгээс дээрх саналуудыг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгахаа мэдэгдээд, захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг онцлов.
юп
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ