ОХУ-ын байнгын төлөөлөгч ажиллана

img

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй ХХААЯ-ны төлөөлөгчид  энэ өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохиогдож буй хөдөө аж ахуйн Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 7-р чуулга уулзалт”-д оролцож байна. Хөдөө аж ахуйн сайд хөтөлбөрийн дагуу албан ёсны уулзалтууд хийлээ. Энэ сарын 16-нд Беларусь улсын Хөдөө аж ахуйн дэд сайд ноён Леонид Мариничтай уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд анхдугаар хурлыг зохион байгуулан хамтын  ажиллагааны байнгын механизм бий болгох хүсэлтээ  илэрхийлсэн. Дэд сайд ноён Леонид Маринич  эл саналыг  нааштай хүлээн авч цаашид хоёр орны хооронд хөдөө ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэх нөөц бололцоо бийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр  Беларусь улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлдээ Монголын хөдөө аж ахуйн гаралтай  түүхий эдийг худалдан авах хүсэлтэйг дурдаад Монгол улсаас экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэйгээ хэллээ. Мөн тэрээр Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр Беларусь улсад оюутан сургах саналыг тавьсан юм.

й

Харин Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд ноён Омаров Салахантай  уулзсан уулзалтын үеэр яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулах, МУ-ын ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь  Казахстан улсын ижил түвшний байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулан Монголын Улсын цаг уурт дасан зохицсон тарианы үр сортыг нэвтрүүлэх чиглэлээр тохиролцлоо. Дэд сайд Омарав Салахан Монгол Улсаас мах импортлох асуудлыг дэмжээд Гаалийн холбооны гишүүн орны хувьд тус холбооноос Монголын 8 компанид тавьсан хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа амлажээ.

й

Мөн ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд Н.В Федоровтой уулзсан нь сүүлийн гурван сард хоёр орны Хөдөө аж ахуйн сайд  нарын  түвшинд  хийж буй 2 дахь уулзалт аж.  Өнгөрсөн  онд зохион  байгуулагдсан  Засгийн  газар  хоорондын  коммисын  Хөдөө  аж ахуйн Ажлын  хэсгийн анхдугаар  хурлаас батлагдсан  хамтын ажиллагааны механизмийг  хэвээр хадгалах үүднээс уг Ажлын  хэсгийн 2 дугаар хуралдааныг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан ОХУ-д зохион байгуулах  манай  хүсэлтийг Оросын тал  нааштай хүлээн  авч,  Улаан-Үд, Иркутск аль нэгэнд нь зохион байгуулахаар боллоо. Мөн  сайд Н.В.Федоров Монгол Улсад дахин үүдээ нээж буй Оросын худалдааны төлөөлөгчийн газрын Хорио цээрийн байнгын төлөөлөгчийг ОХУ-ын Засгийн газраас томилон ажиллуулах болсныг дуулгаад ингэснээр Монголоос тус улсад мах экспортлоход тулгарч байсан тодорхой хэмжээний хүнд суртал багасана хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Нааштай шийдвэр гаргаж буйд  талархлаа илэрхийлээд 2 яамны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шат, “Таримлын үр сорт үржүүлэх хөтөлбөр”-ийн баримт бичгийн төслийг сайд Н.В. Федоровд гардууллаа. Мөн  мэргэжилтнүүдийг ОХУ-д давтан сургах, Монголоос  ОХУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах хөтөлбөрийг хамтран  хэрэгжүүлэхээр  боллоо.

йы

Айлчлалынхаа төгсгөлд  ХХАА-н сайд Р.Бурмаа НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Хосе Грациано Да Силватай хоёр талын уулзалт хийв. Ноён Хосе Грациано Да Силва Монгол Улсын  дэлхийн  ядуурал тэр дундаа өлсгөлөнгийн эсрэг бүс нутагтаа явуулж буй бодлогыг үнэлж буйгаа илэрхийлжээ. Мөн  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг 2016 он хүртэл ахлаж байгаа орных нь хувьд сайд Р.Бурмааг ирэх зургадугаар сард Италийн Ром хотноо болох тус байгуулагын Ерөнхий чуулганд  оролцохыг  урьсан байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim shuu :
baatar darga maani muu hun bol bish gol ni turiin ajild bol unheeer barahgui tolgoitoi hun shuu deee ter avtobus bagoniig ni l har bas ter hotiin zam saihan bolgoj bgaa ni geed yaj idej bna har tanar gants uulzvar zasaad l terbum naiman zuun say shuu dee ur dund ni uls urund jivj bna
2015-01-22
ppppp:
үхснийх нь баатар дарга... баатар гэдэг чинь дандар, олзвой,ард түмний баатар самбуу гуай, цэдэнбал 40 жил ажиллахдаа 40 мянгатын "хог"-оос дор ажилласан гэж үү
2015-01-22
.......:
orosuud bn sh te, avahgui deeree tulval myanga orchin yeiin mal emnelgiin laboratoritoi bgaad ch avahgui, avah deeree tulval uvchtei mal bsan ch avna...uuniig l mongolchuud maani oilgood, ed naryg guij bitgii dooshoo or l doo geed bgaa yum !!!
2015-01-22
малын эмч нар:
мах авна гэж оху хэзээ ч хэлээгүй, харин монгол улс дэлхийд нийцсэн мал эмнэлэгтэй бол, тэгвэл асуудлыг ярия л л гэж хэлсэн. ганцхан асуудал ньманай мал эмнэлгийн дорвитой шинэчлэл л хүлээгдэж байна. өнөөдөр энэ оргилын унагасан, орхигдсон,заваарсан газрыг яаж намгаас гаргах вэ гэж нэг бодоод үз дээ. сайд аа. одоо бас цэцэг өвчин гарлаа. ахиад л дмаэмбайгууллага хүртэл хорио цээрийн асуудал босч байна. мал эмнэлгийг улс төрөөс ангид байлгаж, чадвартай хүмүүсээр бэхжүүлмээр байна. өнөөдөр бүх удирдлага нь уих гүшүүн, эсвэл сайдын тавьсан захиасны, халаасны цаг хугацаа өнгөрөөгч юу ч хийхгүй этгээдүүд байна. төрд бол бодлого бий. хэрэгжихгүй байна. түшмэдүүд тоглож байна. ичиж байна шүү. баатар дарга аа.
2015-01-22
зочин:
ганц оросын буриад авчираад суулгачихвал бас нөгөө элбэгдоржиев болно, тийм учраас орос, хятадын байнгын төлөөлөгчийг нэг өрөөнд суулгах хэрэгтэй
2015-01-22
yuuuu:
... яаж ийж байгаад, ганц кг ч бол мах гаргаач, идэх нь орос байна уу, хятад байна уу ямар хамаатай юм. зарим нэг үхэж байсан юмнууд юу гэж хуцах нь хамаагүй, харин энэ сайд чинь бага ч атугай хөдөлгөх гээд байгаа юм бишүү...
2015-01-22
mnbbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 bi yg anh eniig unshij baigaa hvn shig netees mongo olno gej yu baidiin hudlaa hulhiduulna gej boddog bailaa tegsen vgvi baijee gedgiin onoodor oilgoloo vnheer amarhan netees mongol olj boldog yum bn shvv ene haygaar orood register now gedgiin dar tgeed chamd enentei tostoi hayg ogno taraagaad mongol olj bolno hamgiin gol ni batalgaatai site shvv mongoo money gram ees awna neree mail pass hiigeel boloo ene ymar negen virus eswel ayultai yum bish shvv tiim uchraas oroldood vz tgeed itge
2015-01-22
battai shvv official site:
bi yg anh eniig unshij baigaa hvn shig netees mongo olno gej yu baidiin hudlaa hulhiduulna gej boddog bailaa tegsen vgvi baijee gedgiin onoodor oilgoloo vnheer amarhan netees mongol olj boldog yum bn shvv ene haygaar orood register now gedgiin dar tgeed chamd enentei tostoi hayg ogno taraagaad mongol olj bolno hamgiin gol ni batalgaatai site shvv mongoo money gram ees awna neree mail pass hiigeel boloo ene ymar negen virus eswel ayultai yum bish shvv tiim uchraas oroldood vz tgeed itge http://theweeklyjob.com/?id=326135
2015-01-22
piutt:
harin tiin sh te...avbal avna biz, avahgui bol zailna biz...muusain yumnuudyg guij uursduu dooshoo oroh yamar hereg bna aa
2015-01-21
хорь:
оросоос манайх дандаа гуйж царай алдаж байх юм.одоо болоошдээ. мах гаргана гэж үе үеийн дарга нар гуйж гувшидагаа болох хэрэгтэй. тэд биднээс мах авахгүй н ь тодорхой байнашүү дээ малнууд минь
2015-01-21