Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдав

img

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан болов. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр даргаллаа.

й

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд үйл ажиллагааныхаа зарчмын талаар санал солилцов. УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дарга 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамж гаргасан байна.

Захирамжид дурдсанаар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нарын гишүүд багтсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн, УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярт үүрэг болгожээ.

ый

УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн үйл ажиллагааг нь дуусгавар болгосон байна. Тус ажлын хэсэг Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон үр дагавар, учир шалтгаануудыг харгалзан товчоор хэлбэл, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт, санал гаргасан хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eniig battai gedgiig orood vzeerei :
bi yg anh eniig unshij baigaa hvn shig netees mongo olno gej yu baidiin hudlaa hulhiduulna gej boddog bailaa tegsen vgvi baijee gedgiin onoodor oilgoloo vnheer amarhan netees mongol olj boldog yum bn shvv ene haygaar orood register now gedgiin dar tgeed chamd enentei tostoi hayg ogno taraagaad mongol olj bolno hamgiin gol ni batalgaatai site shvv mongoo money gram ees awna neree mail pass hiigeel boloo ene ymar negen virus eswel ayultai yum bish shvv tiim uchraas oroldood vz tgeed itge http://theweeklyjob.com/?id=326135
2015-01-22
books:
ajlyn hesegt shineleg sanaa tusgaj chadah hun barag oroogui bna, yaj ch bodson yum unshdaggui batbayar ene terees yu garah ve dee.
2015-01-22
books:
ajlyn hesegt shineleg sanaa tusgaj chadah hun barag oroogui bna, yaj ch bodson yum unshdaggui batbayar ene terees yu garah ve dee.
2015-01-22
books:
ajlyn hesegt shineleg sanaa tusgaj chadah hun barag oroogui bna, yaj ch bodson yum unshdaggui batbayar ene terees yu garah ve dee.
2015-01-22
monhuu:
sanal bna.mal bish hun turiin hamgaalaltand baimaar bna.nam dagsan teneguud bag baiguulah nereer turiin alban haagchdiig halj solihiig hatuu horigloh heregtei.turiin ibeeid baidag bankuud, daatgaliin baiguulaguud ,hubitsaat kompanuudiin uil ajilgaag horigloh geh met.....
2015-01-21
monhuu:
sanal bna.mal bish hun turiin hamgaalaltand baimaar bna.nam dagsan teneguud bag baiguulah nereer turiin alban haagchdiig halj solihiig hatuu horigloh heregtei.turiin ibeeid baidag bankuud, daatgaliin baiguulaguud ,hubitsaat kompanuudiin uil ajilgaag horigloh geh met.....
2015-01-21
zochin :
sain huulichdaasaa oruulaachee byreldehyyn muu baina sh dee
2015-01-21