Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн оролцож байна. Өчигдөр Ерөнхийлөгч Уул уурхай металлург болон дэд бүтцийн үйлдвэрлэлийн хамтарсан хуралдаан, Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр хуралдаан, Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаануудад оролцож үг хэлжээ. Мөн  Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Стратегийн өрсөлдөөн-дэлхийн дахины шинэ нөхцөл байдалд” сэдэвт албан бус уулзалт болон Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Эрчим хүчний геополитик-дэлхий дахины шинэ нөхцөл байдалд”сэдэвт албан бус уулзалтуудад оролцсон байна.

р

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан олон улсын байгууллага юм. Профессор Швабын санаачилгаар 45 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцдэг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ichdeggui yum bh daa :
uls ornoo iimerhuu avch yavaa turiin tu*ed gadaadad ochoood ichdeggui yum bh daaa yu ch burdag bol doo
2015-01-22
88671597:
ene hogiig mini avaaad nadiig neg neg amraagaad ug l duu ta unegui ch hamaagui avaaaa
2015-01-22