Порошенко Давост ирж тусламж хүсэв

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Давос хотноо хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Давос хотноо ирсэн даруйдаа Германы Канцлер Ангила Маркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай уулзжээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Оросын Засгийн газраас болж Украины зүүн хязгаарт 4800 хүн амиа алдсан. Өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт салан тусгаарлагчид эрхээ тогтоохыг санаархаж байна. Хямралаас болж Украины бүх салбар уналтад орсон. Бидэнд тусламж хэрэгтэй” гэж хэлжээ.

1

Порошенко Давос хотноо нэг хонох бөгөөд маргааш эх орон руугаа буцна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Германы Гадаад хэргийн сайд Франк Уалтер “Украинд санхүүгийн тусламж олгох эсэх асуудлаар Герман, Их Британийн удирдлагууд санал зөрөлдөж байна. Маргааш Давос хотноо Европын холбоо Украины хямрал, эдийн засгийн хүндрэлийн асуудлаар хаалттай хуралдана. Энэхүү хуралдаанд Ерөнхийлөгч Порошенко оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Порошенког төлөөлөн Гадаад хэргийн сайд нь оролцоно” гэж ярьсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өгсөн мөнгө нь армидаач очихгүй алга болж байгаа :
ааасхххсаёёёа
2015-01-27
зочин:
мөнгө өгөхөөр нь өгсөн мөнгийг бүгдийг нь цэрэг, армиа бэхжүүлэхэд зараад байгаа юм чинь нөгөөдүүл нь өгөөд ч хэрэггүй дээ
2015-01-22
гость:
виталий чуркин chin orosiig nub-d tuluulj suudag hun bish biluu? delgertsetseg ee?
2015-01-22
зочин:
олон мянган хүний амь насыг хохироож улс орныхоо эдийн засгийг уналтад оруулсан энэ мунхаг нөхөрт тусламж үзүүлэх улс орон олдогүй байлгүй дээ. бяруу боолоогүй байж бухын *аар баах эцэст нь юунд хүргэдгийг санаж яв.. украйн одоо дампуурлаа зарлах хэрэгтэй.
2015-01-22