"Мөнгөлөг" хурандаа нар АТГ-т "шүүсээ шахуулна"

img

БХЯ-ны "мөнгөлөг" хурандаа нар дахин АТГ-т "шүүсээ шахуулахаар" боллоо

р

Нөгөө л улиг болсон БХЯ-ны 300 айлын орон сууцны асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь бvтэн дөрвөн жилийн хугацаанд байртай болно хэмээн мөрөөдөж явсан тус яамны алба хаагчид өнөөг хvртэл хохирч, өрөндөө баригдсаар яваад хэргийн гол учир буй. Байртай болох гэсэн тэдний мөрөөдөл рvv нь ус цутгасан хvн нь бидний сайн мэдэх УИХ-ын гишvvн асан Батж.Батбаярын хvv “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулга гэгч эрхэм. Бид энэ хvний нэрийг сайнаасаа илvv саараар сонсч байсан.

а

Асуудлын гол нь тухайн vед БХЯ-ны сайд байсан Лу.Болд өөрийн дотны анд Батж.Батбаярын хvvд энэхvv 300 айлын орон сууц барих тендерийн ажлыг шууд л ногоон гэрлээр өгснөөс болж өнөөдөр уг барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгvй байгаа. Тиймээс л тэрхvv орон сууцанд орохоор хуруу, хумсаа хуйхлах шахам байж энд, тэндээс таван сая төгрөг олсон төрийн албан хаагчид одоогийн сайд Ц.Цолмонд өргөх бичиг барихаар зэхэж буйгаа бидэнд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн vед цэвэр, бохир ус, халаалтын системийн техникийн нөхцлийн асуудлыг шийдэхийн тулд 1 тэрбум 700 сая төгрөгийн асуудлыг яаралтай шийдэж, мөнгө босгох хэрэг гарч байсан аж. Тиймээс л орон сууцанд орохоор захиалга өгсөн ажилчдаасаа, айл тус бvрээс таван сая төгрөг гаргуулж “ХӨМОТЭ”-гийн захирал Б.Баттулгад өгч байсан байна. Уг нь 2011 оны есдvгээр сард 300 айлын барилгын 9.9 тэрбум төгрөгийг мөн л “ХӨМОТЭ” компанийн данс руу шилжvvлжээ. Хачирхалтай нь ажил эхлэх байтугай суурийнхаа нvхийг ч ухаагvй байхад нь ийнvv энэ их хэмжээний мөнгийг шилжvvлсэн юм. Тэгэхээр тухайн vеийн сайд байсан УИХ-ын гишvvн Лу.Болд өөрийнхөө эрх мэдэл албан тушаалаа ашиглан улсын төсвийн 9.9 тэрбум төгрөгийг зvгээр л андынхаа хvv Б.Баттулгад найр тавин өгсөнд хамаг учир оршиж буй юм. Vvний балгаас болж өнгөрсөн оны нэгдvгээр сард БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан, хурандаа Х.Батсайхан, Санхvvгийн хэлтсийн дарга асан, хурандаа Д.Жаргалсайхан нар саатуулагдан, хоригдож байсан vе ч бий.

а

Одоо хvртэл энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдсаар л байгаа. Тухайлбал, дээрх 300 айлын орон сууцны асуудлаас болж Батж.Батбаярын хvv Б.Баттулгыг АТГ-аас саатуулан цагдан хорьж байгаад, батлан даалтад гаргаж байсан. Харин бидэнд олдсон мэдээллээр тvvний хэргийг АТГ шалгаж байхад нь Нийслэлийн прокурорын газраас татан авч, шалгаад буцаан АТГ-руу шилжvvлсэн байна. Тиймээс барилга барина хэмээн тvvний анх авсан 9.9 тэрбум төгрөгийн асуудлыг АТГ болон хуулийн байгууллага эхнээс нь сайтар нягтлан шалгаж, энэхvv мөнгө хэний гараар, хаашаа, яаж орсон, эл тендерийг ямар бичиг баримт бvрдvvлж авсан бэ гэдгийг нь дахин шалгахаар болсон гэсэн vг. Тиймээс 300 айлын энэхvv орон сууцны мөнгөний асуудал маш олон дарга, цэргийг асуудалд оруулах болоод байгаа юм. Уг нь нь тухайн vеийн салбар яамны удирдлагуудад Сангийн яамнаас “ХӨМОТЭ” компанийг шалгаруулж болохгvй. Тус компани олон тэрбум төгрөгийн өрийн асуудалтай гэж албан бичиг илгээж байсан аж. Гэтэл зvсээ хувирган “ХӨМОТЭ” гэх компани байгуулан эл 300 айлын орон сууцны барилга барих ажил авсныг сайд, дарга нар одоо “мэдэхгvй” хэмээн мэлзэж байгаа гэнэ. Яаж ч бодсон андынх нь хvv өөрийнхөө нэр, усаар компанийн захирал гэж бvртгэгдсэн байхад Лу.Болд сайд болон тvvний гар, хөл бологчид “ёстой мэдсэнгvй” гэх vгийг одоо хэлж байгаа нь гайхалтай.

а

Хамгийн хачирхалтай нь Лу.Болд сайд яагаад Батж.Батбаярын хvvгийн компанитай холбогдоод байдаг юм бол гэдэг нь ч хачирхалтай. Тvvнийг Гадаад хэргийн сайд байхад ч Б.Баттулга мөн л яамны өргөтгөл барих тендерийн ажлыг нь авч байсан. Тэгэхээр заавал ч vгvй ямар нэгэн сэжмээр эдгээр нөхөд холбоотой болж харагдаад байгаа юм. М.Ганшир: “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулга данс битvvмжилсэн гэж худлаа яриад байна Ингээд орон сууцны тvр комиссын дарга, бэлтгэл хурандаа М.Ганширээс энэ талаар асуухад “Өнгөрсөн онд 300 айлын орон сууцанд орох хvмvvс хуралдаж тvр комисс байгуулсан. Ингэхдээ комиссын дэд даргаар бэлтгэл дэд хурандаа Аманжол, 310 дугаар ангийн Санхvvгийн дарга, дэд хурандаа Хvрэл нарын хvмvvсийг сонгож, ажилуулах болсон. Тухайн vед бид асуудлаа шийдээд дууссан. Одоо бvх асуудал барилгын ажил гvйцэтгэж байгаа “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудаас болж ажил саатаад байна. Биднээс шалтгаалж энэ ажил зогссон юм биш. Энэ компанийн удирдлагуудтай уулзах гэхээр биднээс зугтаад уулзаж өгөхгvй байна. Тvvнчлэн өөрсдийнхөө дансыг АТГ битvvмжилсэн гэж яриад байгаа юм. Vvнийг нь манай яамны холбогдох албаны хvмvvс АТГ-аас очоод асуухад дансыг нь битvvмжилсэн зvйл огт байхгvй гэсэн хариуг өгсөн. Ингэж л чулуу хөөлгөөд байгаа хvмvvс. Уг нь тэд 2012 онд барилгыг хvлээлгэж өгнө хэмээн хэлж байсан. Бvр тодруулбал, 2011 оны есдvгээр сард 9.9 тэрбум төгрөгийг өөрсдийнхөө данс руу шилжvvлэн авахдаа хугацаандаа хvлээлгэж өгнө гэж хэлж байсан юм шvv дээ.

а

Ямар ч байсан бид маргааш Ц.Цолмон сайдтай энэ байрны асуудлаар ярилцаж уулзах гээд цаг авсан байгаа юм. Яг vнэндээ “ХӨМОТЭ” компанид 9.9 тэрбум төгрөг өгсөн хvмvvс нь сайд асан Лу.Болд, БХЗГ-ын дарга асан, хурандаа Х.Батсайхан, Санхvvгийн хэлтсийн дарга асан Д.Жаргалсайхан нар л энэ мөнгийг тус компанийн захиралд өгч байсан. Энэ л асуудал одоо хvртэл сунжирч явсаар байна. Хэрвээ “ХӨМОТЭ” компани барилгын дотоод асуудлаа шийдчихвэл байр ашиглалтад ороход бэлэн болоод байгаа шvv дээ. Гэтэл мөнгө төгрөгөө битvvмжилсэн энэ, тэр гэж худлаа яриад цаг хожоод байна. Тvvнээс ирэх зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох бvрэн боломж байгаа. Энэ янзаараа бол ашиглалтад орж чадах уу, vгvй юу гэдэг нь бvрхэг болчихоод байна. Ямартай ч энэ байрны тухайд тус компанийн захирлыг шалгаж байгаа асуудал хэрхэн шийдэгдэхийг хэлж мэдэгдэхгvй байна” гэв. Эцэст нь хэлэхэд төсвийн мөнгө цохиод сурчихсан сайд, дарга нарын балгаас болж байртай болох гэсэн алба хаагчид хохироод зогсохгvй, улсын төсвөөс гарсан 9.9 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгvй байгаа “ХӨМОТЭ”-гийн захирал Б.Баттулга энэ удаа араасаа сайд асан Лу.Болд, хурандаа Х.Батсайхан, Д.Жаргалсайхан нарыг чирэх нь тодрхой болсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан. Бид дараагийн дугаартаа БХЯ-ны харьяа дугаар ангийн захирагч нарын хууль бус vйлдлийн талаар Ц.Цолмон сайдад баримттайгаар хvргэх болно.

э

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
ene batbayar yamar aimar um bichdegiin ve , tsagaandaa garsan um bna doo er in
2015-01-22
гишуун:
ан даанч хэрэг алга даа ард тумэн их итгэсэндээ
2015-01-22
батбаяр:
манай хүүхэд энэ барилгыг авсан нь үнэн. бхя-нд хархорин дахь амралтын газрыг өндөр үнээр худалдаж 51 хувийг манайх эзэмшиж байгаад эргүүлж авсан нь үнэн. 300 айлын орон сууцыг ашиглалтад оруулаагүй нь үнэн. чадаж байгаа юманд арга байхгүй. би онрт-ийн гишүүн болсон та нар хэвлэл мэдээллээр намайг алж чадах уу
2015-01-22
tulga :
molekul batbayar-n huuhed battulga-g atg sain shalgah heregtei baina.
2015-01-22
lu boldod xelex ug:
lu bold oo!!! chi ingej neree xugalj baix ch gejdee. chamd tosviin mongonoos xumslaxaargui xorongo baigaa shuudee. ene asuudlaa neg xel amgui tsegtsleed neree *naas tseverlej avaach dee. unexeer bas ichmeer baina shuu. za ter molekul ba tuunii xuuxduudiin xuvid bol ediin shunalaas oor uom bodoxgui yostoi nogoo aura ni boxirdson xumuus, edentei ochij xutgaldaad yax ni vedee bold said minidee.
2015-01-22
батням:
сэтгүүлчдээ энэ талаар болдоос ярилцлага аваач
2015-01-22
zazaza:
hamgiin gol hulgaich chin bold bgaa shuu
2015-01-22
луйварчин:
ардчилсан нам төр барьсан бух хугацаанд 1996-2000 он мөн одоо төр барьж байгаа энэ цаг хугацаанд яаж ард тумэнийг элэгээр нь хэвтүүлдэгийг яруу тодоор харуулж бна. хужаа баярцогт . алтанхуяг нараар нуусан хөрөнгийн гаргуулж улсын орлого болгох хэрэгтэй
2015-01-22
өөөөөөө:
ардчилсан намынхан угаасаа бүгд луйварчид. одоо эх орныг минь дампууруулчихаад байгааг харж байгаа. биз дээ.
2015-01-22
өөөөөөө:
ардчилсан намынхан угаасаа бүгд луйварчид. одоо эх орныг минь дампууруулчихаад байгааг харж байгаа. биз дээ.
2015-01-22
өөөөөөө:
ардчилсан намынхан угаасаа бүгд луйварчид. одоо эх орныг минь дампууруулчихаад байгааг харж байгаа. биз дээ.
2015-01-22