Ж.Капла нарыг шүүж байна
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд "Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг шүүж байна. Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан. Энэ хүмүүс нь бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
ө
Тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тус зүйл ангид /166.2 Татвар төлөхөөс зайлсхийх хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ