Шанхайд жагсаал болов
Хятадын Шанхай хотын иргэд шинэ оноо угтахаар Вайтань дүүргийн Чэнь И талбайд цуглах үеэр тэдний дээрээс хэн нэгэн хуурамч 100 долларын дэвсгэртүүд цацсан юм. Хуурамч мөнгийг авах гэсэн хүмүүс үймээн дэгдээж, улмаар 36 хүн амиа алдсан билээ. Шанхайн цагдаа нар дээрх хэрэгтэй холбоотой 40 хүнийг баривчилсан ч удалгүй суллажээ. Өчигдөр Шанхай хотын долоон дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Жагсаалд оролцогчид хуурамч мөнгө цацсан гэмт этгээдүүдийг өнөөг хүртэл баривчлаагүйд эрх баригчдыг буруутган жагссан байна. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн жагсаалд нэгдсэн тухай “China daily” сонин бичжээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа, хүчнийхэн нулимс асгаруулагч ашигласан байна. Тус улсын дарга Си Зиньпин хэрэгтнүүдийг олохыг шаардаж, Вайтань дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шөнийн клуб, зоогийн болон түргэн хоолны газруудыг хаахыг үүрэгдсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ