Д.Хаянхярваа гишүүн ажлаа тасалжээ

img

Шилэн дансны хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын үйл ажиллагааг шилэн болгох санаачилгыг спикер гаргасан. Тэрбээр чуулганы хуралдаан дээр "УИХ-ын гишүүдийн ирцийг камераар харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье" хэмээн мэдэгдсэн. Мөн өдөр бүр гишүүдийн ирцийн мэдээллийг гаргахаар болсон. Тэгвэл УИХ-ын гишүүдийн энэ өдрийн ирцийн мэдээлэл гарчээ. Нийт 76 гишүүний 12 нь хөдөө, гадаадад томилолттой, чөлөөтэй шалтгаанаар ажилдаа ирээгүй байна. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ажлаа тасалжээ. Тэрбээр ямар ч чөлөө зөвшөөрөл, томилолтгүйгээр Арабд яваа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ хаянхярваа хувийнхаа зардалаар ажлаа таслаад явсан байлгүй дээ.хэрвээ улсын зардалаар явсан бол төлүүлэх хэрэгтэй.их л том дуугардаг хүндээ."хордуулсан" хонгороосоо 100 хувийн саналаар гарсан гэдэг билүү. элдэвтэй луйварчин шиг байгаа юмдаа би тэгэж харддаг юм
2015-01-22
.....:
hend ch hereggui oros bolovsrol
2015-01-22