Гурван сая дахь иргэний лого

img

Монгол Улсын сая дахь иргэн энэ сарын дундуур мэндэлнэ гэсэн урьдчилсан тооцоог хийгээд буй. Тэгвэл Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэх лого батлагджээ. Уг логоны бэлгэдэл нь:

  • Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бөмбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс  дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан.
  • Бөмбөрцөг дотор бие бие дээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, 3 сая дахь иргэн маань  бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай.
  • Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг илэрхийлж буй аж.
Мөн дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан уг логог үндэсний бараа, бүтээгдэхүүн, телевизийн нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд энэхүү логог хэрэглэх юм байна.
б
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
3 сая дахь иргэнийг тодруулна гэдэг хэцүү ажил байхаа.улс орны өнцөг булан бүрт мдэлж байгаа хүүхдүүдийн алийг нь гэхүү.тодорхой цаг,минут байгаа байлгүй.бүр хөдөө баг суманд байгаа ээжүүд ийг яаж мэдээлэх бол
2015-01-22