Исламын шашинтнуудыг эсэргүүцэв

img

Германы иргэний нэгдсэн холбооноос анхлан санаачилсан исламын шашныг эсэргүүцэж буй “Пегида” хөдөлгөөн хүрээгээ тэлж байна. Тус хөдөлгөөнд 1.5 сая иргэн нэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы Дрезден хотноо өчигдөр 20 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид Канцлер Ангила Маркелийг исламын шашинтнуудад орогнох эрх олгохгүй байхыг урилсан байна. Исламын шашинтнууд өнгөрсөн оноос эхлэн Европын орнуудад халдлага үйлдэх нь ихссэн юм. Сүүлийн жишээ бол Парисын халдлага гэдгийг жагсагчид сануулжээ.

1

“Пегида” хөдөлгөөн Берлин, Штутгарт, Кёльн хотуудад өрнөж байгаа боловч энэ хөдөлгөөнийг эсэргүүцсэн хүмүүс ч байгааг Германы хэвлэлүүд мэдээлж байна.  Германд сүүлийн жилүүдэд исламын шашинтай иргэдийн тоо нэмэгдэх болсон юм.  Ойролцоогоор 5000 гаруй исламын шашинтан суурьших болжээ. Герман улсад исламын шашинт орнуудаас цагаачлагчид ирэх нь түгээмэл байдаг. Меркель “Дайн байлдаанаас зугтан ирж буй цагаачлагч иргэдийг хүлээн авах нь зүй ёсны хэрэг” хэмээн хэлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэмжиж бна:
манай монголоор дүүрэн хэл ам нь ойлгогдохгүй арабууд дүүрчихээд асуудал үүсгээд , монголчууд эсэргүүцэж жагсвал чи бас неонацизм гэх үү ???
2015-01-22
teneg polish avgai:
teneg polish avgai germaniig laliin shashind umbuulhandee etsestee hoiloogoo herchuuleed ireheeree oilgoh bailgui musulmanuud ch itgej bolohgui humuus shuu
2015-01-22
mana:
neo nacism zvsee huvirgaj bosch irehnuu gui yu
2015-01-22