Шүүх хурал хойшиллоо

img

"Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла  орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулсан байна.

х

Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан. Энэ хүмүүс нь бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж албаны эх сурвалж мэдээлж буй юм.

ө

Тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тус зүйл анги нь  Татвар төлөхөөс зайлсхийх хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ хэргийг эх нутгийн эзэн хүн шиг шийдэх хэрэгтэй:
гадаадын хөрөнгө оруулалт татаж компаниуд хөрөнгө оруулж байгаа нь сайшаалтай ч энэ мэт хуулийг уландаа гишгэж байвал хатуу хариуцлага тооцох хэрэгтэй эх нутагтаа эзэн шиг нь байя л даа монголчуудаа эрх мэдэлтэн сандал ширээний ард суух дуртай хүмүүсээ өөрсдөө айж ичээд хэдэн халтар төгрөг хараад нүдээ аниад өнгөрөөгөөд байвал нэг өдөр гадныхан биднийгээ түгжилдэж магадгүй шүү дээ
2015-01-22