Лопез хүүхдүүдийнхээ хамт “People” сэтгүүлийг чимэв
Дуучин Женнифер Лопез зургаан настай Макс, Эмма нарын хамтаар ирэх долоо хоногт худалдаанд гарах “People” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдэгдлээ. Тэрбээр инстаграмдаа “Би жаргалтай байна. Макс, Эмма нарыг мэндэлсний дараа Марк Антони бид дөрөв “People” сэтгүүлийг чимж байснаа санаж байна. Тэр үед хүү, охин хоёр минь дөнгөж 25 хоногтой байсан. Гайхалтай дурсамж. Миний хүүхдүүд бол миний амь амьдрал” гэж бичжээ.
1
Женнифер Лопез ярилцлагынхаа үеэр өөрийгөө ганц бие ээж гэж хэлжээ. Тэрбээр “Би Каспер Смарттай эргэн нийлээгүй. Бид хосууд бус найзууд болсон. Хэдэн жилдээ шинэ дурлалтай учирмаагүй байна” гэжээ.
Лопез сүүлд “Booty” хэмээх дуугаа гаргасан бөгөөд энэ сараас эхлэн “American Idol” шоуг дахин шүүхээр болсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ