"Энэ байгууллагын доголдлыг арилгана"

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан томилогдсон. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.

ы

Энэ үеэр ШӨХТГ-ын өмнөх удирдлагын эхлүүлсэн дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Ингэхдээ шүүхийн шатанд явж буй Эрчим хүчний зохицуулах хороо, АСА цирктэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдгээ хэлсэн.

б

Харин тэрбээр ажлаа авснаасаа хойш Дулааны станцуудыг давамгай байдалтай эсэхийг зах зээлийн судалгаагаар тогтоох судалгааны ажил эхлүүлжээ. Мөн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авсан аж ахуй нэгжүүд зээлээ зориулалтын дагуу, Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх байгаа эсэхээр шалгалт явуулж буй гэнэ. Түүнчлэн шатахууны үнийг бууруулах чиглэлээр судалгааны ажил, хяналт шалгалт хийж эхэлсэн. Нөөц боломжоо ашиглан энэхүү ажлыг түргэн хугацаанд хийхийг хичээнэ гэж ярьсан.

ШӨХТГ-ын шинэ дарга Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу агентлагийн ажилчдын тоогоо цөөлж, зарим ажилтнаа цомхтгосон. Ингэснээр 15 хүнийг ажлаас нь чөлөөлж, 36 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ тухай Т.Аюурсайхан "Бид цомхон чадварлаг баг бүрдүүлсэн. Манай байгууллага Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд хяналт тавьж ажилладаг. Би энд ирээд ажлын хариуцлага, сахилга батыг хангуулах тухай тушаал гаргасан. Энэ байгууллага дотроо нэлээн доголдолтой байна. Тухайбал, иргэдийн өгсөн өргөдөл удаан хугацаагаар, дээд тал хоёр жил хүртэлх хугацаагаар дарагдсан байна. Ажил хариуцсан албан тушаалтны компьютер дээр ажил хийж байсан болон хяналт шалгалтын ямар ч материал байхгүй байсан. Төрийн байгууллагад ингэж хүнийрхүү сэтгэлээр хандаж болохгүй" гэлээ.

б

ШӨХТГ-т өнгөрсөн жил таваас зургаан мянган өргөдөл, гомдол ирсний олонх нь хэрэглэгчийн эрх ашиг, бараа бүтээгдэхүүний чанар, зар сурталчилгааны бодит байдалтай холбоотой байдаг аж. Өдөрт дунджаар 30 орчим өргөдөл, гомдол бичгээр ирдэг аж. Мөн иргэдийн өргөдлийг 1284.mn сайтаар дамжуулан хүлээн авч буй юм байна.

б

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

md2015:
заааа даа!!!!
2015-01-22
дорж:
магнай ийм илуу олон хун ажиллуулж байсан байна их муу ажиллаж маш их гомдолыг барагдуулаагуй хав дарж байсан юм байна гэж ойлголоо
2015-01-22
зочин:
ман -н угшилтай залуучууд буруу хумуужилтэй гэж ард тумэн ярьдагдаа
2015-01-22
1978:
http://theweeklyjob.com/?id=326590 mungutei bolmoor baival ii*e orj uzeereee
2015-01-22
махн:
амарсайхандаа жаргав.
2015-01-22
guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-22