Лавров: Баримтаа гаргаад ир

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад орох үеэрээ “Оросын 9000 цэрэг Укрианд байлдаж байна” гэж мэдэгдсэн юм. Мөн Украины Ерөнхий сайд Арсений Яценюк ОХУ-ыг терроризмтэй тэмцэх НҮБ-ын олон улсын конвенцийг зөрчсөн хэмээж олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ. Энэ бүх мэдэгдлийн хариуд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Сергей Лавров мэдэгдэлдээ “Украины удирдлагууд хямралдаа Оросыг буруутгах нь ихсэв. Зүүн хязгаарт болж буй асуудалд Оросыг буруутай гэж үзэж байвал баримт, нотолгоогоо гаргаад ир. Баримтгүй мэдэгдлийн хариуд Орос олон улсын шүүхэд гомдол гаргах бүрэн эрхтэй. Порошенко баримтаа гаргаад ир. Оросын ганц ч цэрэг Украины газар нутагт байхгүй” гэсэн байна.

Германы Канцлер Ангила Маркель “Оросыг буруутгах хангалттай баримт байгаа гэдэгт итгэлтэй байна. Баримт цуглуулах ажилд Украины Засгийн газарт Герман туслах болно” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hudlaa gutguulj baihaar tsergee oruulchihgui. orosuud denduu daruu baina. amerik shig surug huchniig ni sanhuujuulj zevsegleed. daraa ni tuhain ornii baya lgiig hovh sordog argiig heregleh heregteish dee. irak siri liviig har l daa. edgeer ulsuudiin baya lgiig tsulmun avsnii dund ediin zasgaa sergeej baina
2015-01-22
irgen:
hend ch hereggui oros bolovsrol
2015-01-22
irgen:
hend ch hereggui oros bolovsrol
2015-01-22
zochin:
ene nukhriin tsarai zus ni khun khuurch, daranguylji baisan khuuchin kommunist dur turkh kharagdaad baiodag yum
2015-01-22