1944 төгрөгөөр ам.доллар худалдав

img

Банкууд 1942.40-1945.00 төгрөгийн ханшаар 18.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Энэ дагуу Монголбанк 1944.11 төгрөгийн хаалтын ханшаар 6.0 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн боловч гадаад валютын зах дахь юанийн нийлүүлэлт хангалттай байгаа тул Монголбанк оролцоогүй болно.

л

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ