Юнител давуу эрхтэй нь тогтоогдоогүй

img

Үүрэн телефоны “Мобиком” корпорацийн тодорхой хувийг “MCS” компани худалдан авах тухай мэдээлэл цацагдаж, “MCS” группийн “Юнител” болон Японы хөрөнгө оруулалттай “Мобиком” корпорацитай нэгдэх нь гэсэн асуудал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж эхэлсэн. Мөн "Юнител" компанийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон тухай яригдаж байсан.

б

Энэ тухай ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас лавлахад "Бидэнд энэ талаарх мэдээлэл ирсэн. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компани нь бусад компанийнхаа энгийн хувьцааны 25 хувиас дээш, давуу байдалтай хувьцааны 15 хувиас дээш худалдаж авах бол манай байгууллагад хүсэлт гаргаж, зөвшөөрөл авах ёстой байдаг. Одоогоор ийм хүсэлт ирээгүй байна. Хэрэв ирвэл бид судалгаа явуулж, дүгнэлт гаргасны дараа шийдвэр гаргана. Харин "Юнител" компанийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон шийдвэр манай байгууллагаас гаргаагүй. Би ажилд томилогдсоноосоо хойш энэ талын судалгааг явуулж эхэлсэн. Хуулийн дагуу давамгай байдалтай болох нь тогтоогдвол хурлаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргана" гэдэг хариултыг өгсөн.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-22