Гомдол гаргавал вьетнамчуудыг шалгана
Олон нийтийн цахим сүлжээгээр вьетнам иргэд, монгол охидтой зугаацаж буй бичлэг, зураг цацагдсан нь монгол залуусын дургүйцлийг төрүүлж, тэднийг вьетнамчуудын эсрэг нэгдэхэд нөлөөлж байна. Харин цагдаагийн байгууллагад энэ асуудалтай холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй учир одоогоор шалгалт хийгээгүй байгаа аж.
ө
Монгол залуус олон нийтийн сүлжээгээр вьетнамчуудын эсрэг тэмцэл өрнүүлэхээр нэгнээ уриалж байна. Хэрэв тэд вьетнам иргэдийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж буй бол өөрсдөө хууль бус үйлдэл хийлгүйгээр хууль сахиулах байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ