Гишүүд дэд сайдуудыг халахгүй гэв

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 08 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлсэн.  Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/ -ийг хэлэлцсэн. Мөн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцсэн. Энэ хуулийн төслийг гишүүд хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж тогтоолын төсөл санаачлагчид буцаахыг дэмжлээ.

s

Xуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Яамдуудын 17 дэд сайдын албан тушаалыг  татан буулгах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэд сайдуудыг татан буулгахгүй гэдэгт санал өглөө. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад “УИХ-ын гишүүдийн зүгээс дэд сайдгүй болгоё гэсэн саналыг маш их эсэргүүцэж байгаа. Чи хүнийг бодооч ээ. Дөнгөж томиолгдсон хүний  амьдралыг бодооч ээ. 17 хүний гэр бүл хамаатан садан чамайг муухайгаар харж байгаа гэсэн. Би гишүүдэд таалагдах гэж, сайд  нарт таалагдах гэж энд орж ирээгүй.  Ард иргэд, сонгогчиддоо таалагдаж тэдний зовлон бэрхшээлийг шийдэх гэж орж ирсэн. Өнөөдөр төсвийн ажилтны 15 хувийг цомхотгох асуудал яригдаж байна. Тэнд ихэвчлэн  жирийн ажилтан албан хаагчид өртөж байгаа. Дээр нь одонтой эхчүүд, хүүхдүүдийнхээ халаас руу гараа шургуулах асуудал ч яригдаж, хоёр нам огцрох үгүйдээ тулж байж арай гэж нэг юм хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө үлдлээ. Дээр нь тэтгэвэр цалин авч байгаа хүмүүсийн амьдрал хүнд байна. Энэ хүмүүсийн бэрхшээлийг шийдэхийн төлөө энд ажиллаж байж, 17 дэд сайдаа авч хаях улс төрийн эр зориггүй байгаа нь байж болшгүй хэрэг. Энэ асуудлыг шийдэж улс төрчид бид дээрээс нь бүсээ чангалах чётой. Шатыг дээрээс нь шүүрддэг гэдэг шиг. Тэгэхээр энэ 17 дэд сайд бол Монгол улсын Үндсэн хуулинд байдаггүй албан тушаал. Сайд, Төрийн нарийн л гэж байдаг. Би сонин хэвлэлд гараад байгаа шиг намууд дэд сайдын албан тушаалыг худалдаж  санхүүжилтээ хийдэг гэдэг асуудлыг нь ярихгүй. Хамгийн гол нь дэд сайдуудын нарийн бичгийн дарга, жолооч, машин, утасны, гадаад томилолтын, шатахууны гээд зүгээр л үйл ажиллагааны зардал нь 455 сая төгрөг байгаа. Энэ бол асар их мөнгө. Энэ мөнгө эрх баригчдийн хувьд бага мөнгө байж магадгүй. Гэхдээ ёс зүйтэйгээр улс төрчид намууд, эрх баригчид дээрээсээ таналт хийвэл ард түмэнд хэрэгтэй” гэлээ.

a

Байнгын хороооны хуралдаанаар мөн “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/” зэргийг хэлэлцэх байсан ч Төсвийн тодотголоо хийсний дараа хэлэлцсэн нь зөв. Нэг ажлыг хоёр удаа хийх шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан санал гаргасан. Уг саналыг гишүүд дэмжиж хэлэлцэх асуудлууд түр хойшилсноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-22
зочин:
жирийн албан хаагчдаа халж байхаар цалингаа энэ жилдээ нэмэхгүйгээр асуудлыг шийднэ гэвэл хэн ч л дэмжинэ дээ.
2015-01-22
sara:
bas gishuuded mungu ugchihuu yu
2015-01-22
нямка:
дэд саадуудын мөнгийг нь авчихсан учир ямарч аргагүй дээ
2015-01-22