Шакира бэлгэнд харш авчээ

img

Хөлбөмбөгчин Жерар Пике эхнэр, дуучин Шакирад 12 сая ам.долларын үнэтэй харш бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү харш Миами хотноо байрладаг гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр “Шакираг жирэмсэн болсны дараа Жерар Пике түүнд гэнэтийн бэлэг барихаар шийдсэн. Тэрбээр удаан судалгаа явуулсны дүнд дээрх харшийг худалдан авсан. Өнгөрсөн амралтын өдөр байшингийн түлхүүрийг Шакирад өгсөн” гэжээ.

1

Шакира ирэх гуравдугаар сарын сүүлчээр хоёр дахь хүүхдээ төрүүлэх билээ. Тэрбээр амаржсаныхаа дараа гэр бүлээрээ шинэ байшиндаа амьдрахаар төлөвлөсөн гэжээ. Колумбын “ELLE” сэтгүүлийг долоон сартай жирэмсэн Шакира чимсэн байна. Дуучин бүсгүй твиттертээ “Милан хүү минь тун удахгүй эрэгтэй дүүтэй болно” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orj uzeeree:
http://theweeklyjob.com/?id=326590
2015-01-22
guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-22