Брэдийн гэр бүлд аз жаргал хүсье
Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон өчигдөр “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр саяхан Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Critics 'Choice Awards” кино наадамд жүжигчин Анжелина Жолитой хамт оролцсон тухайгаа ярьжээ. Анистон “Хэвлэлүүд надаас нэг л асуулт асууж байна. “Таны уур хүрэхгүй байна уу. Таны нөхрийг булаасан бүсгүйтэй улаан хивсээр хамт алхах ямар байна” гэж асуусан. Үнэнийг хэлэхэд, Жоли бид хоёр сүүлийн 4, 5 жил улаан хивсний ёслолд хамт оролцсонгүй. Ямар шалтгаанаар гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Надад урилга явуулсан кино наадамд л би оролцдог. Брэд, Жоли бид гурвын хэрүүл маргаан өнөөдрийг хүртэл халуун сэдэв болж байгаад гайхах юм. Брэд намайг хаясан ч би түүнийг уучилсан. Брэдийн гэр бүлд аз жаргал хүсье” гэж хэлжээ.
1
Ирэх сарын 22-нд Нью Йорк хотноо 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болох билээ. Энэхүү наадамд Анистон “Cake” киногоороо “Шилдэг эмэгтэй дүр”-д нэр дэвшиж байгаа бол Жоли өөрийн найруулсан “Unbroken” киногоороо “Шилдэг найруулагч” төрөлд нэр дэвшээд буй. Зохион байгуулагчид Брэд, Жолигийн суудлаас гурван суудлын цаана Анистоны суудлыг байрлуулснаа саяхан “Oscar.com”-оор мэдэгдсэн билээ. Хэвлэлүүд суудлын хуваарилалтаас болж “Брэдийн сэтгэл хувирах болов уу” гэж бичиж эхэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ