Үс засуулахад эд малтай баялаг төгс болно

img

Өнөөдөр аргын тооллын 2015 оны нэгдүгээр сарын 23. Баасан гариг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана  сарын 3. Сугар гариг. Чөдөр одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

а

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ну аа чинь:
энэ бичиж байгаа нөхөр нуухаа арилгаад, өглөө бурхандаа мөргөөд, гадна байдал хараад тэгээд буян үйлдвэл зүгээр биш үү. чи нүгэл үйлдэж байна. өнөөдөр өвлийн адаг үхэр сарын 3 шүү.
2015-01-23