Өнөөдөр болох үйл явдлын тойм
Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд
Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалт болно. Хөтөлбөрийн лавлагааг 99894135 , 99069190 дугаараас авна уу.
б
Корпорайт зочид буудалд
Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний форум болно.
ө
МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд
11:00 цагт В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сургуулийн монгол оюутны төгсөгчдийн холбооноос үе үеийн төгсөгчдийг цуглуулсан ойн баярын арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Үүнд эдийн засагч, сэтгүүлч Д.Жаргалсайхан тэргүүтэй эдийн засагч, судлаач төгсөгчид оролцох юм.
ө
ШУТИС-ийн Төв байрны спорт зааланд
12:00 цагт Монголын их, дээд сургуулиудын багш нарын сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 89007655, 99188414, 88095705, 99957907
ө
“Монгол-Японы төвийн” байранд
10:00 цагт Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтад хамрагдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч нарт зориулсан уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70110065 дугаарын утаснаас авна уу.
а
СУИС-д
11:30 цагт Морин жилийн шилдэг есөн хуурчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Тодруулж асуух утас 9909-6936
б
Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд
11:00 цагт Намо Будда төвийн нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих утас 99118005 Хоролбат
ө
Аж үйлдвэрийн яамны хурлын танхимд
10:00 цагт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар санамж бичигт гарын үсэг зурна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийг бараа, ажил, үйлчилгээний бүтээгдэхүүнээр хангахад хамтарч ажиллахад санамж бичгийн зорилт оршиж байгаа юм. Холбоо барих утас: 88022804
б
МН мэдээллийн төвд
11.00 цагт Нэг литр ус 18 төгрөг хүрсэнтэй холбогдуулж Монгол Улсын гавьяатууд, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Говь-Алтай аймгийн иргэд, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Төрийн албаны ёс зүй алдагдсан, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халж байгаа асуудлаар иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
12.30 цагт Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв өөс МХЕГ-ын хууль бус шийдвэрийг эсэргүүцэж суулт зарлах талаар мэдээлэл хийнэ.
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ