Нигерийн нийслэлд онц байдал зарлав

img

Нигер улсын нийслэл Ниамей хотын иргэд францын “Charlie Hebdo” сэтгүүлийн нүүрнээ дахин заларсан исламын шашны их зөнч Мухаммедийн шог зургаас болж, үймээн дэгдээжээ. Жагсагчид 45 сүм, таван зочид буудал, 36 цэнгээний газар, дөрвөн асрамжийн газар, нэг христийн сүм болон сургууль шатаасан тухай тус улсын Ерөнхий сайд Исуфи мэдэгджээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Гудлак Жонатхан зарлиг гаргаж, нийслэл Ниамей хотноо онц байдал тогтоосон” гэжээ.  Үймээний үеэр таван хүн амиа алдаж, 160 орчим хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан  205 хүнийг баривчилсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Жагсаалын үеэр нүүрээ халхалсан 200-300 хүн нэгдэж, үймээн дэгдээсэн гэв. Мухаммедийн шог зургаас болж Иран, Ирак, Пакистан, Израйль, Египет, Нигер улсуудад “Би исламын шашинтан” гэх жагсаал өрнөөд буй.

л

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ