Шанхайн хохирогчид нөхөн олговор олгожээ

img

Хятадын Шанхай хотын иргэд шинэ оноо угтахаар Вайтань дүүргийн Чэнь И талбайд цуглах үеэр тэдний дээрээс хэн нэгэн хуурамч нь 100 долларын дэвсгэртүүд цацсан юм. Хуурамч мөнгийг авах гэсэн хүмүүс үймээн дэгдээж, улмаар 36 хүн амиа алдсан билээ. Хятадын эрх баригчид тэдгээр хохирогчдын гэр бүлийнхэнд тус бүр нь 800 мянган юань буюу 129 мянган ам.долларын нөхөн олговор олгосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Үймээний үеэр гэмтсэн 57 хүний эмчилгээний төлбөрийн төлөхөөр мөн шийдвэрлэсэн аж. Шанхайн халдлагыг мөрдөн шалгасны эцэст эрсдэлээс урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн тус хотын захирагч болон дөрвөн хүнийг ажлаас халж, Комминист намаас хөөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Си Зиньпин хэлэхдээ “Шанхайн халдлагыг үйлдсэн хүмүүсийг олох хэрэгтэй. Энэ хэрэгтэй холбоотой ямар ч хүн шийтгэл амсах болно. Мөн Шанхай хотноо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг тарахыг уриалж байна” гэжээ. Өчигдөр Шанхайн долоон дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа, хүчнийхэн нулимс асгаруулагч ашигласан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za yamar ch gesen hyataduud irgenee ingej uneldeg yum bna. mongol hun herhen unlegddeg bolhiig harj bgaa shuu erhem uursdiiguu mundag geed bodzon ulsuud guai...
2015-01-23