Лонгория: Оюутнууд амиа алдсанд харамсч байна
Жүжигчин Эва Лонгория Мексикийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сэтгүүлийн нээлтийн үеэр гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан 43 оюутны үхэлд харамсч буйгаа илэрхийлсэн байна. Лонгория “Би энэ асуудлаар байр сууриа хүргэх нь зөв буруу гэдгээ сайн мэдэхгүй байна. Нэгэнт Мексик сэтгүүлд зургаа авахуулсан учир өөрийн байр сууриа хүргэхээр шийдлээ. Өнгөрсөн оны сүүлчээр 43 оюутны үхэл олныг цочирдуулсан. Оюутнуудын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Буруутанг хурдан олохыг хүсье. Боловсрол улс төртэй ямар ч хамааралгүй” гэсэн байна.
1
Жүжигчин бүсгүй сүүлд найруулагч Мишель Берригийн ээлжит бүтээл “Frontera” киноны гол дүрийг бүтээсэн юм. Тэрбээр энэхүү кинонд Испани бүсгүйн дүрийг бүтээжээ. Лонгория “Би испаниар ярьж чаддаггүй. Найруулагч шаардсан учир би киноны турш испаниар ярьсан. Утгыг нь сайн ойлгохгүй хэлээрээ ярих бас жүжиглэх хүндрэлтэй байлаа” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ