Төсвийн 455 сая төгрөгийг хэмнэх үү
УИХ-ын чуулган өчигдөр уртасгасан цагаар хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын оруулж ирсэн Дэд сайд нарыг чөлөөлөх тухай саналаар санал хургаалгахад олонхи дэмжсэн байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос уг санал дэмжигдээгүй байсан ч чуулган дээр нэг саналын зөрүүтэйгээр дэмжигдэж, дэд сайд нарыг чөлөөлөхөөр болсон юм.
й
Ингэснээр Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 15 яаманд ажиллах 17 дэд сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боллоо. Уг саналыг гаргасан УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “дэд сайдуудын нарийн бичгийн дарга, жолооч, машин, утасны, гадаад томилолтын, шатахууны гээд зүгээр л үйл ажиллагааны зардал нь 455 сая төгрөг болно” хэмээн мэдэгдэж байв.
й
Ингээд нэг сар гаруйхан хугацаанд дэд сайдаар ажиллаад үүрэгт ажлаа өгөхөөр болсон эрхмүүдийг танилцуулж байна.
й
1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүх
2. Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарь
3. Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэв
4. Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэл
5. Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделхан
6. Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөр
7. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмаа
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга нар
9. Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержан
10. Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэн
11. Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуяг
12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатар
13. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзориг
14. Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатар
15. Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нар тус тус томилогдон ажиллаж байсан юм.
ы
Тэгвэл яг одоо дэд сайд нарын асуудлаар Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж байна.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ