Шаардсан мөнгийг нь өгч иргэдээ суллана гэжээ

img

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд хандаж барьцаалагдсан иргэдийг нь суллахыг шаардсан тухай “NHK” агентлаг мэдээллээ. Абе “Хэт даврагчдын шаардаж буй мөнгийг өгөх болно. Тиймээс нэн даруй барьцааны хүмүүсээ сулла. Улс төрийн шалтгаанаас болж тэд амиа алдахыг хүсэхгүй байна. Тэднийг эсэн мэнд эх орондоо эргүүлэн авчрах хүртэл Япон хүлээцтэй хандах болно” гэж хэлжээ. Өнөөдөр барьцааны иргэдийг аврах сүүлчийн өдөр юм. Японы Засгийн газар 200 сая ам.долларыг бэлнээр Иракийн зүүн хязгаарт авчрахгүй бол барьцааны иргэн Кенжи Гото, Харуна Юкава  нар амиа алдах болно гэж хэт даврагчид мэдэгдсэн билээ.

1

Японы шинжээчид хэт даврагчдын олон нийтийн сүлжээнд байршуулсан видео бичлэгийг хуурамч байж магадгүй гэжээ. “Энэ мэдээлэл баримт муутай байна” гэж “NHK” агентлагийн мэдээллийн албаны дарга Харуна Накажима мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн яамнаас барьцаалагдсан Кенжи Гото 2009 оноос эхлэн Ойрхи Дорнодод сурвалжлага бэлдэхээс гадна дүрвэгсдэд тусламж үзүүлдэг олон улсын байгууллагад давхар ажиллах болсон гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ