Солонгос хүү хэт даврагч болсон байж магадгүй
Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яам “17 настай Ким гэх хүү Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн байж магадгүй” хэмээн мэдээллээ. Ким өнгөрсөн оны сүүлээр твиттертээ “ИСИЛ бүлэглэлийн удирдлагуудтай хэрхэн холбогдох вэ. Туслалцаа үзүүлээч. Би амьдралаа шинэчлэхийг хүсч байна” гэж жиргэжээ. Тэрбээр энэ сарын дундуур сураггүй алга болсон гэж яамнаас онцолсон байна. Сөүлийн цагдаагийн газраас “Кимийн хувийн мэдээлэлтэй танилцахад тэрбээр 2008 онд сургуулиа хаяж, өнөөдрийг хүртэл цагийн ажил хийн амьдралаа залгуулдаг байсан нь тогтоогдсон. Тэрбээр хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож байсныг тогтоосон. Түүний ашигладаг твиттер, фэйсбүүкийг шалгаж үзэхэд түүний хэт даврагч болох хүсэлтэй хэд хэдэн мэдээлэл олж, илрүүлсэн” гэжээ.
1
Тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч “Ким энэ сарын 10-нд Туркийн Килис хотын зочид буудлаас гарч явж буй нь хяналтын камерт бичигдсэн. Тэрбээр удалгүй хэт даврагч байх магадлалтай нэг хүнтэй таксинд суугаад явцгаасан” гэж ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ