Дэд сайдуудын орон тоог хэлэлцэж байна
УИХ дахь Төрийн байгуулалт болон Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж байна.
а
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэд сайдын орон тоог хасах саналыг хэлэлцэж байна. Дэд сайдуудын орон тоог хасах асуудлаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж эсрэг байр суурь илэрхийллээ. Тэрбээр "төсвийн тодотголд Засгийн газраас дэд сайдуудын орон тоог хасах санал оруулаагүй. Дэд сайдын орон тоог хасахыг дэмждэг ч хуулиа барина. Хуулиараа энэ асуудлаар санал хураах ёсгүй" гэсэн юм. Уг байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож буй. Тэрбээр "төсвийн тодотголыг УИХ хэлэлцээд хэмнэлтийг хийсэн. Гэхдээ гол асууудал нь дэд сайд 17 гэсэн хүн орон дээр байгаа юм биш. Энэ нь Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндөж байна. Цаашдаа Засгийн газраас автомашины хэрэглээ болон бусад зүйл дээр хэмнэлт хийх болно" гэсэн юм. Байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ