Йемений Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдэв
Йемений шийт шашны “Шиа Хута” гэх бүлэглэл энэ долоо хоногийн эхээр нийслэл Сана хотноо байрлах Ерөнхий сайдын гэрийг бүсэлж, Ерөнхийлөгчийн ордон руу их буугаар галласан билээ. Босогчид Ерөнхийлөгчөө өөрийн хүсэлтээр огцрох хүртэл террорист халдлага үйлдэнэ хэмээсэн юм. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади албан тушаалаа огцорч буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Хади “Улс оронд минь өрнөөд буй хямралаас үүдэн би огцорч байна. Дахин “Шиа Хута” бүлэглэлтэй тэмцэх зориг дутаж байна. Ард түмэн минь миний саналыг хүлээн авна уу” гэж хэлжээ. Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар хүлээн авахаас татгалзсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. “Шиа Хута” бүлэглэлийн дайчид Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Ерөнхий сайдын гэрийг чөлөөлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ