Дэд сайдуудын орон тоог үлдээхийг дэмжив

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиудыг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр гишүүн С.Ганбаатарын “дэд сайдуудын орон тоог хасах” тухай санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус байнгын хороогоор хэлэлцэхэд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “дэд сайдуудын орон тоог хасах шаардлагагүй, Үндсэн хууль зөрчигдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Байнгын хорооны гишүүн түүний гаргасан саналыг хэлэлцэхэд УИХ-ын дэд дарга Л.Цогоос бусад нь дэмжив. Уг санал гишүүдийн 3/2 хувийн саналаар дэмжигдэх дэгтэй. Дэд сайдуудын орон тоог хасах шаардлагагүй гэсэн Р.Гончигдорж гишүүний саналыг хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь дэмжсэн юм. Тиймээс Засгийн газрын тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

р

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
hasaachee, yamar haragdah ajil hiih bish.
2015-01-23