Сүхбаатарчуудад 20 мянган хувь сонин тараажээ

img

УИХ-ын гишүүн М.Зоригт тойрогтоо ажиллах төлөвлөгөөний дагуу Баруун-Урт сумын иргэдтэй уулзсан байна. Тэрбээр тойргийнхоо бүх сум, багаар тойрч, иргэд, сонгогчидтойгоо уулздаг уламжлалын дагуу ийнхүү ажиллаж, хийсэн ажлаа багтаасан сонины тусгай дугаарыг иргэдийн гарт хүргэдэг гэнэ.

й

Хамгийн анх "Ардын эрх", "Шинэ Сүхбаатар" зэрэг сонинг түгээсэн бол энэ удаад "Сүхбаатарын өнгө" сонины 24 нүүртэй тусгай дугаарыг бэлтгэн 20 мянган хувь хэвлэн тараасан аж. Гэвч уулзалтанд оролцсон 200 гаруй иргэдээс уг сониныг хүлээн авч, танилцсан хүн цөөн байсан тул УИХ-ын гишүүн аймгийн удирдлагуудад цаашид "Сүхбаатарын өнгө" сониноор дамжуулан төр засгийн мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж байгаарай гэсэн байна.

й

Тэрбээр иргэдтэй уулзах үеэр “одонтой эхчүүд, хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хэвээр үлдээж, цалин тэтгэмж өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдэхээр болсон. Улсын эдийн засаг хүнд хэцүү байгаа хэдий ч Сүхбаатарчууд хямрал ярихгүй, бүтээн байгуулалт ярина. Тиймээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд эхнээсээ хийгдэж, бүтээн байгуулалтын ажил ар араасаа хөвөрсөөр байна. Хамгийн сүүлд гэхэд 50 ортой эх, хүүхдийн төрөх эмнэлэг албан ёсоор ашиглалтад орлоо. Мөн ирэх онд хийгдэхээр төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу үргэлжилнэ” хэмээн амалсан байна.

й

Иргэд малын хөлийн татварын талаар түүнээс тодруулахад, “Баруун аймгийнхан Малын хөлийн татварыг дэмжиж байгаа. Газар нутаг нь уулархаг болохоор бэлчээрийн талбай багатай, иймээс Бэлчээрийн тухай хууль, Малын хөлийн татварын тухай хуулийг баталж өгөөч гэсэн хүсэлтийг тэд тавьдаг. Харин тал нутгийнхан бол бэлчээр хомсдох асуудалтай бараг тулгарч үзээгүй. Зүүн, баруун бүс байтугай нэг аймгийн сумд дотроо өөр өөр байр сууртай байгаа нь ажиглагдаж байна.

й

Гэтэл Монгол Улсын хууль гэдэг Монгол Улсын бүх иргэнд адилхан үйлчлэх ёстой. Тиймээс энэ хуулийг зөвхөн хангайнханд зориулж гаргаж болохгүй. Баталлаа л бол бүх аймаг, сум, баг нэгэн адил мөрдөх ёстой. Гэхдээ энэ хуулийн төсөл маш уян хатан заалттай байхаар боловсруулагдсан болохоор малын хөлийн татварыг хэдээр тогтоох вэ, хэдий хугацаагаар авах вэ гэдгээ малчид өөрсдөө шийдэх боломжтой, татвараас бүрдсэн орлогыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгээ шийдвэрлэх эрхтэй. Тухайлбал, танай суманд таван худаг хэрэгтэй бол түүнийг санхүүжүүлэх 100 сая төгрөгийг малын хөлийн татвараараа шийдвэрлээд, шаардлагатай хөрөнгийг бүрдүүлсний дараа татварыг зогсоож болно” гэсэн байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongo oloh bolomj baigaa shvv :
sain bainu eniig unshij baiga hvn shig bi bas anhandaa netees mongo olno gej yu baidag yum be gej boddog bailaa tegsen gvi baijee vnheer shvv mash amarhan 1 min l bolno http://theweeklyjob.com/?id=326135 i*e orood register now gedgiin darad bvrtgvvl tgeed tanid 25 dollar ogno tegeed neg hayg taraan tgeel boloo ih amarhooon
2015-01-24
ардард:
уаахахаха ха хаа ямар аймар хэлж байнаа
2015-01-23
жумдаан баавай:
засаг унагахад оройлон оролцсон сүхбаатар аймгийн засаг даргын хувийн зурагчин хужаа гаралтай зоригт гэгч пиздуг сүхбаатарчууд дахин хэзээ ч сонгохгүй машин нь замдаа онхолдож зоригт үхэж жолооч нь шалбархайч үгүй гараасай чамайг ёсто дорбинктож байвал таарах нөхөр түй зайл үх чи
2015-01-23