Харилцан ойлголцохгүй байгаа Оюутолгой ийм шахалт үзүүлжээ
Монгол Улсыг нэн шинэ хөгжилд хүргэнэ хэмээн рекламдаж байсан Оюутолгойн орд газрыг ашиглах төслийнхөн гэрээ байгуулснаасаа хойш элдэв маргаанаар тасрахгүй өнөөг хүрч байна. Төслийн анхан шатны санхүүжилтийн тооцоог манай Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй,Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 130 сая ам.долларын акт тогтоосон зэргээс болж далд уурхайн буюу хоёрдугаар шатны санхүүжилт болох 5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт гацчихаад байгаа юм. Гэтэл Оюутолгой болон Туркойс хилл, Рио Тинто компаниудын зүгээс манай Засгийн газарт Харилцан ойлголцлын санамж бичиг хэмээх зүйлийг тулгасан юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сард тэд долоон хуудас бүхий харилцан ойлголцлын бус шахалт, шаардлагын агуулгатай баримт бичигт гарын үсэг зуруулахаар оролдож байжээ. Гэвч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвшөөрөөгүй тул энэхүү төсөл бага зэрэг өөрчлөгдөөд одоог хүртэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ширээн дээр байгаа бололтой.

Д.СОДОН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ