МАН-ын гишүүд “амаа үдэв”
Дэд сайдуудын орон тоог үлдээх үү, хасах уу гэдэг асуудал УИХ-ын гишүүдийн дунд маргаан дэгдээгээд байна. С.Ганбаатар нарын гишүүдийн гаргасан “төсвийг хэмнэх үүднээс дэд сайдуудын орон тоог хасах” саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжин баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дагалдах хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Гэвч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “дэд сайдын орон тоог цомхотгох шаардлагагүй, хуулиа барих ёстой” гэсэн санал гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон АН-ын болон “Шударга ёс” эвслийн гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байв. Тус байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгээс Сү.Батболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр Су.Батболд нарын гишүүн оролцов. Гэвч МАН-ын бүлгийн гишүүдээс дээрх асуудлаар ганц ч үг ган хийсэнгүй, амаа үдүүлсэн мэт сууцгаав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей МАН-ын бүлгийн гишүүдээс байр сууриа хэлэхгүй юу хэмээн тодруулсан асуусан боловч толгой сэгсрэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өөдөөс инээмсэглэн сууцгааж харагдана лээ.
х
Харин Р.Гончигдорж гишүүний гаргасан “дэд сайдуудын орон тоог хэвээр үлдээх” зарчмын зөрүүтэй саналд бүгд “yes” кнопыг дарж, дэмжив. Ийнхүү МАН-ын гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарсны хүчээ Ерөнхий сайдад харуулаад амжлаа.
р
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ