Долоон давхар дулаан граж барина

img

Эхний ээлжийн 22 барилга нь энэ оны 2-р улиралд ашиглалтад орох “Буянт-Ухаа II” хорооллын авто машины дулаан гражийг зохих норм дүрмийн дагуу шийдэж өгсөн. Тодруулбал “Буянт-Ухаа II” хороололд нийт 2 мянга орчим авто машины дулаан граж байхаар төлөвлөсөн юм.  Үүнд:

  • Нэгдсэн 7 давхар 409 авто машины дулаан граж
  • Орон сууцны барилгын доод F1 давхарт нийт 1090 машины дулаан граж
  • Хорооллын гадна 400-500 орчим машины ил зогсоолыг тус тус шийдэж өгчээ.

Нэгдсэн 7 давхар дулаан граж нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин үеийн автомат системээр тоноглогдоно. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн камержуулахаас гадна харуул хамгаалалтыг 24 цагаар шийдэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ граж одно ажиллаж байгаа болуу?
2024-02-20
иргэн:
гараж гэж зөв бичиж сурья
2015-01-23