“Шинэ үе” хамтлагийн жүжигчин залуу өөд болжээ
Монголын хошин урлагийн “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр”, “Шилдэг өнгө” хамтлагууд Өвөрмонголд тоглолтоор явж байгаа. Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Т.Билгүүн Шилийн голд авто осолд орж өнөө өглөө өөд болсон байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар осол болох үед түүнтэй хамт тус хамтлагийн залуу жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар явж байсан юм байна. Одоогоор тэдний биеийн байдал маш муу байгаа гэнэ.
Тэд Өвөрмонголын “Одон” телевизийн “Инээдтэй үдэш” нэвтрүүлэгт оролцохоор явсан аж.
Харин өнөөдөр Т.Билгүүн агсаны аав, ах нар нь Өвөрмонголын Шилийн гол аймаг руу явсан байна.
1

Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ