Барьцаалагдсан сэтгүүлчийн ээж мэдэгдэл хийв
Иракийн хэт даврагч “Халифын вант
улс” бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан Япон улсын иргэн, сэтгүүлч Кенжи
Готогийн ээж Жунко Ишидо олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн тухай “www.nhk.or.jp”
мэдээллээ. Тэрбээр “Миний хүү болон хамт барьцаалагдсан залууг аврахын тулд хичээнгүйлэн
ажиллаж буй Засгийн газар болон Ерөнхий сайд Шинзо Абед талархал илэрхийлье. Хүү
минь дэндүү өрөвдөлтэй байна. Ямар шалтгаанаар тэднийг барьцаалсан юм бэ. Миний
хүү хэт даврагчдын гарт амиа алдвал би тэсэж чадахгүй. “Халифын вант улс”
бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади хүүгийн минь суллаж, эрх чөлөө олгооч. Ерөнхий
сайд Абе танаас гуйж байна. Хэт даврагчдын нэхэж буй мөнгийг улс төлж,
өрөвдөлтэйгээр шаналж буй хүүд минь туслаач” гэж хэлжээ.
Энэ сарын 21-нд хэт даврагчид Японы хоёр
иргэнийг барьцаалснаа мэдэгдэж, тус улсын Засгийн газраас 200 сая ам.долларын
төлбөр нэхсэн юм. Ерөнхий сайд Абе иргэдээ аврахын тулд барьцааны мөнгийг өгөхөө
мэдэгдээд буй. “Хэлэлцээр хаана явагдах нь өнөөг хүртэл тодорхойгүй байна” гэж “NHK”агентлаг онцлов.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ