Зохион байгуулах хороо хуралдана

img

Өнөөдөр 15:00 цагт Эрүүл мэнд, спортын яаманд Монголын хүүхдийн спортын Y их наадмыг Зохион байгуулах хорооны анхдугаар хурал болно. Монголын Хүүхдийн спортын Ү их наадам нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоол “Хүүхдийн спортын наадам” зохион байгуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах, 2016 онд Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилгоор 2015 онд зохион байгуулна.

х

Уг  хурлаар зохион байгуулах хорооны дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг батлах, Тэмцээний нэгдсэн зааврыг хэлэлцүүлж, батлах, Хүүхдийн спортын V их наадмын далбаа, лого, бэлэгдэлийн уралдааны төслийг хэлэлцэж, батлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ