Санамж бичигт гарын үсэг зурлаа
Батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий санамж бичигт өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд талууд бүх талаар хамтран ажиллах, худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах, Батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудын техник, технологийн шинэчлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хамтарч гүйцэтгэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ