Дэд сайдын орон тооны асуудлыг хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд болон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулиар төсөв хэмнэх үүднээс дэд сайд нарын орон тоог цомхотгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Дэд сайд нарын орон тоог цомхотгох шаардлагагүй, хууль зөрчигдөнө” гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.


Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ