Тэргүүн хатагтай 21 сая төгрөгөөр тасаг тохижуулжээ
"Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний сангийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөнгөвчлөх эмчилгээний тасгийг стандартын дагуу тохижуулж 2015 оны 01 сарын 19-нд нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтэнд "Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний сангийн тэргүүн Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, болон бусад эмч төлөөлөгчид нар оролцлоо. Нийт 21 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 4 функционал ор, тэргэнцэр, зурагт, хөргөгч зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулж хавдрын жишиг тасгийг байгуулжээ. Аймгийн хавдрын тасагт жилдээ 135 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 314 хүн хавдрын эмчийн хяналтанд байна. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл залуужиж байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Орон нутгийн удирдлага болон эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид тэргүүн хадагтай болон тус сангийн хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилтыг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ