“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болно

img

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Орон нутагтай харилцах асуудал”, “Геологи, уул уурхай, газрын тосны салбарын томоохон төслүүд”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн 4 хэсгээс бүрдэх аж. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагын нийт 300 орчим төлөөлөгч оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

don corleone:
төрийн ордонд болно.
2015-02-02
ganaa:
ene haana bolohinnbol hend haamargadahiin yamar gazar. todruulag avah gesiin holbogdoh gazar utas baival biched ugnuu
2015-02-02