Шинэ хааны нэр тодров
Саудын Арабын эзэн хаан Абдуллах ибн Адбул-Азиз аль Суад өчигдөр 91
насандаа таалал төгссөн билээ. Хааныг таалал төгссний дараа дээд зөвлөл
хуралдаж, дараагийн хааныг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэвлэлүүдийн таамаглаж
байснаар дараагийн хаанаар Абдуллах ибн Адбул-Азиз аль Суадын дүү 79 настай Салман
Ибн Абдул Азиз аль Сауд тодорчээ. Дээд зөвлөлийн 120 гишүүн 100 хувийн саналаар
түүнийг сонгосон байна.
Салман Ибн Абдул Азиз аль Сауд 2011 оны арванхоёрдугаар сараас Батлан хамгаалахын сайд, 2012 оны зургадугаар сараас өчигдрийг хүртэл Ерөнхий сайд болон Гадаад харилцаа хариуцсан сайдаар ажиллаж байжээ. Шинэ хаан ирэх долоо хоногийн сүүлээр тангарагаа өргөх гэнэ. Тэрбээр ард түмэндээ хандаж “Надад итгэж болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ