Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ

img

 Иргэн Х овогтой Х нь 2014 оны аравдугаар сарын 27-ны  шөнө архи уун согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон  Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах “Ленин клуб”-ын хойд замд 04:20 цагийн орчим “Х.Соната-7” маркийн 21-26 УНЕ дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гарган жолооч болон нэг зорчигч амиа алдсан хэрэг гарсан.

ы

Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Л.Ууганбаяр прокурорт уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх санал ирүүлжээ. Үүнийг хяналтын прокурор Ц.Мөнхжаргал хянаж, “гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрөө нас барсан” гэсэн үндэслэлээр энэ оны  нэгдүгээр сарын 16-ны өдөр 25 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар 201424001025 тоот хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

ы

Энэ хэрэгт Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс замын хажуугийн гэрлийн шон мөргөж зорчигч М.М-ийн амь насыг хохироож зорчигч Т.Баасанхорол, Э.Саранчимэг нарын биед хүнд гэмтэл учруулж улмаар өөрөө нас барсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orignal ni shvv :
bi anh eniig unshij baigaa hvn shig neeh itgedgvi bailaa netees mungu olno gej ymar yum baidgiin hulhiduulna geh met tegsen vgvi yum bnaa munguu money-gram aas awdag yum bn. naidwartai yu hiih we gewel ih amarhan nneg hayg taraadag yum bn tgeel boloo http://theweeklyjob.com/?id=326135 envvgeer orood register now gedgiin darj bvrtgvvleed neree mail ee pass aa bicheel boloo tegengvvd 25 dollar bonus bolgoj ogno ih amarhan ym bailaa shvv tgeed amjilt chi itgenee munguu awhaaraa
2015-01-25
дорлигжав:
үхэхдээ үхэр буугаа тавина гэж энэ дээ ум ма ни бадми хум
2015-01-23