Тэтгэмж олгоход хот, хөдөөгөөр ялгаварлахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмж авах саналд гишүүд байр сууриа илэрхийлж байв. Гишүүн Ө.Энхтүвшин багш, ажилтнуудад тэтгэвэрт гаргахад нь нэг удаагийн тэтгэмж олгоход хот, хөдөө ялгаварлахгүй олгох эсэхийг тодруулж байлаа. БСШУ-ы сайд Л.Гантөмөр:
d
-Өмнө нь 25 ба түүнээс дээш жил ажилласан ажилтнууд дотроос хөдөө орон нутагт ажилласан боловсролын байгууллагын салбарын хүмүүст 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг байсан. Харин одоо хот, хөдөө гэсэн ялгаврыг арилгана. Гэхдээ хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг нь хэвээрээ гэсэн юм. Энэ заалт төрийн албан хаагчдад мөн үйлчлэхээр болсон байна.
d
Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаалаа. Ингэснээр алдарт эхийн одонтой эхчүүдийн урамшууллыг хэвээр олгох юм.
d
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын дагалдах хуулиудыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
d
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ