Вашингтонд шувууны томуу илэрчээ
АНУ-ын Вашингтон хотын хойд хэсэгт шувууны томуугийн “H5N1” вирус илэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “H5N1” вирус үхсэн нугаснаас илэрсэн. 10 гаруй шувууны фермийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ хийж байна” гэв. Вашингтоны удирдлагууд ирэх сарыг хүртэл шувууны мах борлуулахыг хориглож, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
б
Сүүлийн арван жилийн хугацаанд Вашингтонд шувууны ханиад болон вирус бүртгэгдээгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр “H5N1” вирус Канад, Египет, Тайланд, Японд илэрч, хагас орчим шувууг усгалд оруулаад буй. ДЭМБ-аас “Өнөөдрийн байдлаар “H5N1” вирус Азийн таван улс, Европын дөрвөн улсад бүртгэгдсэн” гэж мэдээлжээ. “H5N1” вирусын өсвөр хүнээс хүнд халдварлах магадлал мянгад нэг удаа тохиолдох гэнэ. Өнгөрсөн он “H7N9” вирус Хятадад илэрч, 22 хүн амиа алдаж, таван сая тахиаг, галууг устгалд оруулжээ.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ