Цас орж, хүйтний эрч чангарна

img

Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг малчид, ард иргэдэд Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 2015 оны нэгдүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээлж байна.

б 25-нд ихэнх нутгаар, 26, 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм  хүйтэн байх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
neg iim hog bna aaaa malnuudaa avhuuu
2015-01-25