Обама Энэтхэгт айлчилна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Энэхүү мэдээллийг бататгаж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “AFP” агентлагт ярьсан байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Обамагийн айлчлал маргаашнаас албан ёсоор эхэлнэ. Хоёр улс олон салбарт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна” гэж хэлжээ.
ы
Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Моди АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Обама болон тэргүүн хатагтай Мишель Обамаг эх орондоо айлчлахыг хүссэн билээ. Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае Карнеу “АНУ-Энэтхэгийн удирдлагууд цаг уурын өөрчлөлтийн тухай ярилцахаар төлөвлөсөн. Мөн Ерөнхийлөгч нийслэл Шинэ Дели хотын Үндэсний их сургуульд очиж, илтгэл тавихаар төлөвлөгөөнд тусгасан байгаа” гэж ярьжээ.
ы
Айчлалын багт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри багтжээ.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ