Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байна

img

Shilen dans

Улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Шилэн дансны тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийн хэрэгжилт 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

ый

Тус байгууллагаас хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, жигдрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг-ийг ШШГЕГ-ын даргын 2015 оны А/6 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Мөн Шилэн дансны хэрэгжилтийг хангуулах тухай ШШГЕГ-ын даргын 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг батлан, нийт анги, албадад хүргүүлсэн аж.

й

Ажлын хэсэг системийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт хийж, цахим хуудсанд мэдээлэл оруулах харьяа байгууллагуудын жагсаалтыг гаргаж, эрх үүсгүүлж, харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангиуд, салбар нэгжүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж эхэлжээ.

4

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ